Нүүр хуудас гоймон Гоймонгийн ашиг тусын тухай

Гоймонгийн ашиг тусын тухай

“Алейка” гоймон – энэ бол тэжээллэг бодисын жинхэнэ агуулах юм

    100 г бүтээгдэхүүний тэжээллэг болон илчлэг чанар

Гоймонгийн бүтээгдэхүүн

Уураг

Тослог

Нүүрс ус

Илчлэг

Улаан буудайн зөөлөн үрийн бүтээгдэхүүн

10,4

1,1

4,5

344 ккал

  Гоймон бол нүүрс усаар баялаг хүнсний жагсаалтад ордог. Хүний хоол хүнсний 55-60%-ийг нүүрс ус бүрдүүлэх нь зохистой гэж үздэг ба бие организмд нүүрс ус задарснаар хэрэгцээт энергийн 50-70% хангадаг. Нүүрс усны хэрэглээг хэт багасгах нь уургийн солилцоонд сөрөг нөлөөлдөг. Ер нь бие организмын хэвийн үйл ажиллагаа уураг, өөх тос, нүүрс ус тодорхой хэмжээтэй, тодорхой нарийн харьцаатай хангагдаж байгаа эсэхээс шууд хамааралтай байдаг.

Алейка гоймон нь тослог багатай ба давс, сахар ороогүй. Ихэнх хүмүүс гоймонг нүүрс ус ихтэй хүнс болохоороо илүү их илчлэгтэй байдаг гэж буруу ойлгодог. Гэхдээ харьцуулаад үз дээ: 100 г “Алейка” гоймон жишээ нь 344 ккал илчлэгтэй /10,4 % уураг, 1,1 % тослог, 71,5% нүүрс ус/. Гэтэл 100 г төмсний чипс 510 ккал агуулсан байдаг.

1 порц гоймон идэх, уут чипс идэх хоёр нь эрүүл мэндэд ялгаатай нөлөө үзүүлнэ!

  “Алейка” гоймонгууд – В1, В9, В2 ба РР витамин ба төмрийн эх үүсвэр бөгөөд огт холистерингүй юм. Бас гоймонд натрийн хэмжээ маш бага. Хүнсэнд натри бага байх нь организмын хөгшрөлтийг сааруулдаг. Гоймон нь амьдралын идэвхитэй хэмнэлтэй хүмүүст тохирсон бүтээгдэхүүн бөгөөд 12 цагийн турш хүч энерги өгдөг.



Улаан буудайг яаж гоймон болгох вэ?
Эмээгийн жор
Гоймонгийн ашиг тусын тухай
Алейкагийн зөвлөгөө
Алейка
Утас: (976) 5525-2786
Факс: (976) 11-369164
e-mail: info@aleyka.mn
Copyright © 2013
Алейcк Импекс ХХК