Нүүр хуудас гоймон Улаан буудайг яаж гоймон болгох вэ?

Улаан буудайг яаж гоймон болгох вэ?

Алейка нь гоймонг сонгодог итали жороор будаг болон нийлэг нэмэлт бодис оруулахгүй хийдэг. Гоймонг үйлдвэрлэхдээ тусгай цэвэршүүлсэн ус, өөрийн үйлдвэрийн гурилыг ашигладаг.

Гурил яаж үйлдвэрлэгддэг вэ ?

  Эхлээд улаан буудайн үрээ хог, шоро, бусад хольцоос салгадаг ангилагч руу оруулдаг.  Дараа нь ангилсан үрийг хальснаас нь сайн салгахын тулд чийглэж эргэлддэг бултай буталдаг тээрэмд оруулна. Гаргаж авсан хольцоо шигшиж гурил болон бүдүүн ширхэгтэй хэсэг, хивгээр нь ялгана. Тээрмээс гарсан бүдүүн ширхэгтэй хэсгийг хүүхдийн будаа, хивгийг тэжээлийн үйлдвэр рүү шилжүүлж малын тэжээл үйлдвэрлэхэд ашигладаг. Гурилыг дахин хэд хэдэн удаагийн давталттай тээрэмдэн шигшиж нэгэн жигд ширхэглэгтэй болгодог. Гурилын ширхэглэг нэн ялангуяа гоймон үйлдвэрлэхэд чухал үзүүлэлт юм. Дээд сортын гурилыг үрийн гол хэсгээс нь гаргаж авдаг. Энэ технологиор буудайг бутлахад үрийн уургийн бүтэц нь эвдрэлд оролгүй хэвээр үлдэж, үр бүрийн амь мөн хадгалдаг. Талх барих үед энэ амьдралын эрч хүч нь бидэнд, хүн бүрт шилжин ордог билээ.

Гоймонг яаж хийдэг вэ ?

  “Алейка” гоймонгийн үйлдвэрлэл хэд хэдэн үндсэн шат дамжлагаас тогтох бөгөөд ойролцоогоор 3 цаг зарцуулдаг.

I.  Гурилыг металл хог хаягдлаас цэвэрлэж, шигших;

II.  Гурил зууралтын 1-р шат: гурилыг бүлээн устай холих;

III.  Гурил зууралтын төгсгөлийн шат буюу вакуум орчинд нэгэн жигд болгон хольж зуурмаг бэлтгэх;

IV.  Зуурмагийг тодорхой хэлбэр, хэвтэй шүүрээр дамжуулан өндөр даралтаар шахаж хэвлэх;

V.  Урьдчилсан хатаалт: гоймонгийн бүтээгдэхүүний өнгөн гадаргуу түргэн хатаж, бүрхүүл бий болсноор хэв алдагдахаас сэргийлдэг;

VI.  Төгсгөлийн хатаалт: олон үе шаттай үлээлгийн буюу халуун агаараар гоймонг хатаах явцад чийгшилт нь 12,5 – 13 % болж буурдаг ба ингэснээр бүтээгдэхүүнийг удаан хадгалах боломж бүрддэг;

VII.  Гоймонг хөргөх төхөөрөмжид оруулж хөргөх ба тодорхой температур, агаарын чийгшилд хадгалах.

  Гоймонг чанаж бэлтгэхэд хэлбэрээ хадгалж, хоорондоо наалдахгүй байлгахын тулд үйлдвэрлэлийн хатаалтын шатанд чухал анхаарал тавьж, жигд хатаалт явагдах бичил орчинг бүрдүүлдэг. Хатаалтын температур, даралт, чийглэгийн үзүүлэлтүүдийн нэгэн хэмжээнд барьснаар “Алейка” гоймон гөлгөр гадаргуутай, жигд алтан шаргал өнгөтэй, цэвэр зүсэлттэй болдог.

“Алейка” гоймонгоо экологийн цэвэр савлагаагаар савлаж, 2 жил хүртэлх хугацаанд гоймонгийн амт болон тэжээллэг чанар нь хадгалагдах боломжийг бүрдүүлсэн. Савлагаа янз бүр: өнөр гэр бүлд 5 кг-аар савласан гоймон, цөөн гишүүдтэй айлд - 3 кг-аар ба нэг удаагийн хэрэглээний 400 г-аар савласан ч гэж бий.

Шат дамжлага болгонд чанарын нарийн хяналт шалгалт тавьдаг нь “Алейка” гоймон худалдан авагчдад чанарын хамгийн өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн болж хүрэх баталгааг өгдөг.



Улаан буудайг яаж гоймон болгох вэ?
Эмээгийн жор
Гоймонгийн ашиг шимийн тухай
Алейкагийн зөвлөгөө
Алейка
Утас: (976) 5525-2786
Факс: (976) 11-369164
e-mail: info@aleyka.mn
Copyright © 2013
Алейcк Импекс ХХК