Нүүр хуудас Будаа Агшаасан будааны тухай үлгэр

Сүхээр хийсэн каш

Хөгшин цэрэг хэд хоногийн чөлөөгөөр гэр рүүгээ явж байлаа. Замдаа ядарсан тэрээр юм идэхийг хүсэв. Нэгэн тосгонд ирээд захын жижиг байшингийн хаалга тогшоод:

-  Замын хүнийг амраагаач гэв. Эмгэн хаалганы цоож тайлаад хэлэв:

-  За ор ор цэрэг минь....

-  Эзэгтэй миньямар нэг идэх юм байхгүй биз?

Эмгэн баян боловч маш харамч нэгэн байсан тул:

-  Ох, эрхэм хүн гуай, би өөрөө өнөөдөр юу ч идээгүй... Юу ч алга!

-  За тэнд энд ч юу ч алга уу гэснээ цэрэг тавиур доогуур байгаа ишгүй сухийг олж харав:

-  Юу ч байхгүй бол  энэ сухээр чинь каш чанаж болохуу? Эмээ гараа цээжиндээ тэврэн:

-  Сүхээр яаж каш чанах юм бэ?

-  Тогоогоо өгөөдөх, сүхээр яаж каш чанахыг таньд харуулъя гэв. Эмээ тогоо авчирлаа. Цэрэг сүхийг угаагаад, тогоонд хийн ус юүлээд гал дээр тавилаа. Эмгэн цэрэг рүү нүд цавчихгүй харж байв.  Цэрэг халбага аван хутгаснаа амсаж үзэв. ...

-  За яаж байна? Гэж эмгэн асуув.

-  Одоохон боллоо гэж цэрэг хэлснээ –Даанч давс байхгүй нь харамсалтай гэв.

-  Надад давс байгаа.

Цэрэг давс хийгээд дахин амсаж үзсэнээ:

-  Ээх, одоо хэрэв атгын чинээ амуу байсан бол ч!

Эмгэн пингээсээ амуу авчирлаа.

-  За одоо үүгээр амтал гэв.

Цэрэг кашаа чанаад л байв, чанаад л байв, дараа нь хутгав. Эмгэн нүд салгахгүй харна.

-  Ох, каш ч сайхан болж байна даа- хэрэв өчүүхэн тос байсан бол ч сайхан хоол болно доо гэв.

Эмгэнээс тос олоод кашандаа тосоо хийв.

-  За, эзэгтэй минь халбагаа бариарай!

Кашаа магтсаар идэцгээв.

-  Сүхээр каш чанаж болно гэж ер бодсонгүй хэмээн эмгэн хачирхан гайхав. Цэрэг инээмсэглэн идэж суулаа.

Кашны тухай

Нэгэн өвгөн эмгэнтэйгээ маш ядуу амьдардаг байжээ. Тэдэнд юу ч байхгүй байв.

Эмгэн пийшинд галаа түлээд, пийшин дээр хоосон сав тавиад – их, маш их ус юулээрэй, ус юулээрэй гэв.

Харвал түүний саванд ус дүүрсэн байлаа.  Эмгэн дахин:

-  Каш өтгөрөөрэй, өтгөрөөрэй гэв. Түүний сав кашаар дүүрсэн тул өвгөнтэйгээ хоёул кашаа идэв.

Нэгэн удаа эмгэн тосгон руу яриа дэлгэхээр явав. Өвгөн пийшин дээрээ сууж байснаа гэнэт каш идмээр санагдав. Эмгэний адил пийшингээ галлаад, хоосоэ саваа пийшин дээрээ тавиад,

-  Ус юүлэгд, ус юүлэгд гэв. Бйашин дүүрэн ус дүүрэв, Хоёр дахь үгийг тэр мартжээ. Санамагцаа:

-  Каш өтгөрөөрэй, өтгөрөөрэй гэж тэр удаан давтан хэлэв. Байшин кашаар дүүрэв. Өвгөн яахаа мэдэхгүй пийшин дээрээ сууж байлаа. Тэр хутга, хэрчим зомгол аваад пийшин дээр сууж хүрз хийв. Тэгээд кашаа идэв.

Энэ үед эмгэн тосгоноос буцаж ирээд хаалга нүдэв:

-Өвгөөн, хаалгаа тайлаач, өвгөн:

- Хүлээгээрэй эмгээн, байшин дүүрэн каш чаначихлаа. Эмгэн хаалганы цаана хараал урсгав.

- Ээ муу, хөгшин чөтгөр чи, хаалгаа түргэн онгойлго.

- Хүлээж бай эмгээн. Би хүрз хийж байна. Үүрээрээ хамаад чамайг оруулъя, ирээд кашш ид.

Өвгөн каш идсээр л байв, идсээр л байв, гэвч ер багассангүй. Эмгэн гаднаа суусаар байлаа. Удаан хүлээж залхсан эмгэн хаалганы цаана хашгичиж эхлэв:

-  Онгойлгооч, хөгшин чөтгөрөө, чамайг хичнээн удаан хүлээх юм бэ?

-  Жаахан хүлээ, эмгээн. Одоо жаахан хамаад, тэгээд ор гэв. Өвгөн идсээр. Эмгэн гэртээ орж пийшин дээр байгаа өвгөн дээрээ очив. Өвгөн эмгэндээ хүрз хийж өгөв. Тэгээд бүтэн долоо хоног кашаа идэв.

Сагадайн кашны тухай үлгэр

Нэгэн удаа гахайн торой ширээний ард сууж, тавагтай сагадайн каш идэхийг хүсэв. Түүний араас чоно чимээгүй гэтэн ирж сагадайн каштай хамт гахайн торойг идэхийг хүсэв. Түүний араас сонсогдохооргүй гулсасаар бар ирж сагадайн  каштай гахайн торой, чоно хоёрыг идэхийг завдав. Түүний араас сагадайн  каштай гахайн торой, чоно, барыг идэхээр баавгай ойртов.Түүний араас чимээ гаргахгүй гэж хөлийн тавхайдаа дэр хийсэн заан дөхөн ирж сагадайн  каштай гахайн торой, чоно, бар, баавгайг идэхийг хүсэв. Түүний араас бяцхан зөгий нисэн ирж зааны зааны урт хошуун дээр суув.

-  Ой, энэ хэн бэ гэж – заан бүрээдэв.

-  Ой, энд хэн байна гэж – эргэж хараад баавгай урхирав.

-  Ой, энд хэн байна гэж - эргэж хараад бар хашгирав.

-  Ой, энд хэн байна гэж - эргэж хараад чоно улив.

-  Ой, энд хэн байна гэж - эргэж хараад гахайн торой гангинав.

-  Ой, ээжээ гэж – сагадайн каш айж хашгирав.

Ой, Ой, Ой

Тэгээд бүгд айж, тал тал тийшээ зугтав.

Тэр өдөр хэн ч, хэнийг ч идсэнгүй.



Будааны ашиг шимийн тухай
Ардын зүйр цэцэн үгс
Агшаасан будааны тухай үлгэр
Эмээгийн жор
Алейка
Утас: (976) 5525-2786
Факс: (976) 11-369164
e-mail: info@aleyka.mn
Copyright © 2013
Алейcк Импекс ХХК