Нүүр хуудас Будаа Будааны ашиг шимийн тухай

“Алейка” амуу эрүүл мэндийг сайжруулдаг

“Алейка” Овъёосны агшаамал нь амттай төдийгүй маш ашиг тустай. Алейкийн амуу – энэ бол ургамлын уураг болон нүүрс усны чухал эх үүсвэр болдог ба түүнд олон төрлийн эрдэс бодис, амин дэмүүд байдаг. Зөв чанасан агшаамал сайн боловсрогддог ба эслэг бага агуулдаг учир биед амархан шингэдэг. Тйим ч учраас хүмүүс их дуртай байдаг. Кашийг бутармаг байлгаж, бүх ашигтай бодисыг хадгалахын тулд түүнийг сайн чанарын амуугаар хийх хэрэгтэй.

100 гр бүтээгдэхүүн дэх тэжээл болон илчлэгийн хэмжээ:

Амуу  Уураг  Өөх  Нүүр ус  Илчлэг

Хүүхдийн будаа    12 г  1 г  67 г  325 ккал

Үрлэн арвай    10 г  1 г  67 г  317 ккал

Вандуй    21 г  2 г  49 г  298 ккал

Овъёосны амуу «Геркулес»  12 г  6 г  51 г  306 ккал

Сагадай  12 г  2 г  67 г  334 ккал

Шар будаа  12 г  3 г  66 г  339 ккал

Цагаан будаа  7 г  1 г  71 г  321 ккал

Хүүхдийн будаанд цардуул их агуулагдах ба бараг эслэг байдаггүй учир бидний бие организмд амархан шингэдэг.

Овъёосонд зүрхний булчинг бэхжүүлдэг уураг байдаг. Энэ амуу нь ялангуяа зүрх судасны системийн өвчтэй, элэг, нойр булчирхайн өвчтэй нас ахимаг хүмүүст их ач тустай. Энэ нь кали ба магнийн давсаар баялаг, судас хатуурлын эсрэг бодис агуулсан байдаг. 

Вандуйн үнэ цэнэ их хэмжээний уураг болон амин дэм, амин хүчил, эрдэс давс, глюкоз, фруктоз гэх мэт нүүрс ус өндөр хэмжээгээр агуулсан байдагт оршино.

Сагадайнд В1, В2, В9, РР, Е гэх чухал амин дэмүүд байдаг. Сагадайн уургийн онцлог нь – тэд уусах чанар сайн ба амархан шингэдэг. Чухал амин хүчлүүдийн нэгдлүүд агуулсан уураг бусад амуу тарианыхаас үлэмж их байдаг. Үүнтэй адил биологийн шинжтэй уургууд мах, зага, өндгөнд байдаг.

Цагаан будаа  нь дорнодын ихэнх ард түмний үндсэн хоол хүнс нь болдог. Энэ уламжлалын хэн сайн хадгалж чадна, тэдгээр нь эрүүл энх, урт удаан насалдаг онцлогтой.

Арвай нь биеийг хөргөх шинж чанартай учир хавар ба зун их зохимжтой. Жин нэмж байгаа үед арвайн хоол болон шөл хэрэглэхийг зөвлөдөг. Учир нь ийм хоол эслэг ихээр агуулсан байдаг учир гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж илүүдэл холестрин болон бодисын солилцооны үед үүссэн хорт бодисуудыг гадагшлуулдаг. 

Улаан буудайн амуу энергийн чухал эх үүсвэр бөгөөд амьдралын идэвхтэй хэв маягтай хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн. Эдгээр амуунд эслэг бага, тэжээллэг чанар өндөр байдаг  учир хүүхдийн хоол хүнс болон хоолны дэглэм барьдаг хүмүүст илүү ашигтай.

Бүх төрлийн амууны өөр чухал шинжүүд бол тэд хэтрүүлж иддэг тохиолдолд сайн эмчиогээ болдог. Шингэц сайтай нүүрс устөрөгчид түргэн боловсрох ба хүмүүс төд удалгүй цатгаланг мэдэрдэг. Нарийн бүтэцтэй үр тарианы нөлөөгөөр биед хэрэгтэй амин дэм, илчлэг болон бусад тэжээллэг бодисоор ханаж, хагас цагийн дараа хоол идэх дур хүсэл алга болдог.



Будааны ашиг шимийн тухай
Ардын зүйр цэцэн үгс
Агшаасан будааны тухай үлгэр
Эмээгийн жор
Алейка
Утас: (976) 5525-2786
Факс: (976) 11-369164
e-mail: info@aleyka.mn
Copyright © 2013
Алейcк Импекс ХХК