Нүүр хуудас Ургамлын тос Алейкагийн зөвлөгөө

Алейкагийн зөвлөгөө

Хэр их тос идэж болох бол ?

·  Өдөрт хамгийн ихдээ хэр хэмжээний тос хэрэглэж болох талаар энд дурдая. 30 % тослогтой хоолны дэглэм барьж байгаа тохиолдолд таны биеийн төгс жинтэй бараг тэнцүү гр тос хэрэглэх нь зүйтэй. Тиймээс хэрэв таны байх ёстой жин 60 кг бол та 60 г-аас ихгүй хэмжээний тос хэрэглэх нь зүйтэй. Тос бол хүний биед зайлшгүй шаардлагатай тэжээллэг бодис учраас түүнийг хэрэглэхээс бүр мөсөн татгалзах хэрэггүй.

·  Ямар нэгэн бүтээгдэхүүн эсвэл хоол дангаар таны эрүүл мэнд болон жинд нөлөөлдөггүй харин таны тодорхой хугацаанд идсэн бүх хүнсний нийлбэр хэмжээ нь таны эрүүл мэнд, биеийн жинд нөлөөлдөг. Хэт их тослог хүнс идэхгүй байхыг хичээгээрэй, харин дурлаж их идсэн бол дараагийн өдөр нь аль болох тосгүй хоол идэж тэнцвэржүүлэх хэрэгтэй.

Наранцэцгийн тосыг яаж зөв хадгалах вэ ?

·  Наранцэцгийн тосыг гэрэл, агаар, чийг нэвтрүүлэхгүй сайн бөглөөтэй саванд хадгалах хэрэгтэй. Ингэснээр тос нь өөрийн чанарыг 1 жил ба түүнээс дээш хугацаагаар хадгалдаг.

·  Бөглөөг нь нээсэн тосыг 1 сарын дотор хэрэглэх нь зүйтэй.

·  Хүйтэн шахалтын аргаар гарган авсан “Алейка” тосонд исэлдэлтээс хамгаалсан бодис бүрэлдэхүүн нь  хэвээр хадгалагддаг тул ийм тосыг 12 сар хүртэл хугацаатайгаар хадгалах боломжийг бүрдүүлж өгдөг.

Сайн тосыг яаж таньж авах вэ ?

  Наранцэцгийн тосны чанарыг тодорхойлохдоо энгийн аргаар шалгаж болдог. Чанартай тос нь тунадасгүй, шарах явцад хөөсөрдөггүй, гашуун амтгүй, тааламжтай үнэртэй байдаг.



Наран цэцгийн тосыг хэрхэн хийдэг вэ?
Эмээгийн жор
Наран цэцгийн тосны ашиг шимийн тухай
Алейкагийн зөвлөгөө
Алейка
Утас: (976) 5525-2786
Факс: (976) 11-369164
e-mail: info@aleyka.mn
Copyright © 2013
Алейcк Импекс ХХК